Цаашид Монголын шатрын холбооны тэмцээн болон уламжлагдах "Мongolia open 9999" анхдугаар тэмцээн энэ сарын 19-28-ны хооронд болж өндөрлөлөө. Тэмцээн энэ жил "Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад"-тай зэрэг болсноороо илүү өргөн хүрээг хамарч, хот, хөдөөгийн 85 шатарчин оюун ухаанаа уралдуулсан юм.
Тэмцээнийг УИХ-ын гишүүн, МоШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав өөрийн нэрэмжит болгон зохион байгуулсан. Тэрбээр "Өнгөрсөн жил Завхан аймагт Монголиа-9999" буюу Геннисийн амжилтад бүртгүүлэх тэмцээнийг зохион байгуулсан. Шатрыг түгээх, алдаршуулах энэ ажлынхаа хаалт болгож бид "Мongolia open 9999" тэмцээнийг зохион байгуулж байна. Мөн өнгөрсөн жилийн тэмцээнд бүртгүүлэн тоглосон 10184 шатарчин дэлхийн шатрын холбооны гишүүнээр элсэх болсонд баяртай байна" гэсэн юм.
Шагналын сан өндөртэй энэ тэмцээнд Их мастер Б.Гүндаваа түрүүлж, 6 сая төгрөгийг гардсан бол Н.Баттулга, Н.Төвсанаа, Ө.Энхнар, дэд мастер М.Мөнгөнхүү нар удааллаа. Мөн нээлттэй тэмцээний шилдэг шатарчин хүүхэд, эмэгтэй шатарчин, ахмад шатарчныг тодруулсан юм.
"Мongolia open 9999" анхдугаар тэмцээн боллоо | ||
Үзсэн: 1025 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.