Шууд Chart

Хуульчдын холбооны гишүүн 20 мянган төгрөгийн татвар төлнө

2013-09-08 12:52:43

Монголын хуульчдын анхдугаар их хурал Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус хурлын өнөөдрийн хуралдаанаар Хуульчдын холбооны гишүүний татварын хэмжээ, Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг батлах учиртай.  Тэгвэл сая  Хуульчдын холбооны гишүүний татварын хэмжээг батлах санал хураалт явуулж, 20 мянган төгрөгөөр тогтоолоо. Харин холбооны ерөнхийлөгчийн цалинг нэг сая 88 мянган төгрөг байхаар оруулж ирсэн ажлын хэсгийн саналыг бага гэж үзсэн тул хуралд оролцогчдын саналаар хоёр сая төгрөг болгон баталлаа. Энэ нь шүүгчийн сарын цалинтай тэнцэж байгаа юм. Харин холбооны гишүүний татварын хувьд цалингийн доод хэмжээний 198.000 төгрөг 10 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтоон юм байна. Хуралдаанд нийт 490 төлөөлөгч оролцохоос одоогийн байдлаар 373 төлөөлөгч оролцож, санал өгсөн байна.

Нийтэлсэн: М.Тодбэх

Хуульчдын холбооны гишүүн 20 мянган төгрөгийн татвар төлнө  
Үзсэн: 4167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй