Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх комиссын 9 дүгээр хуралдаан энэ сарын 22-26-ны өдрүүдэд БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод болно. Хуралдаанд комиссын Монголын хэсгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Солонгосын хэсгийн дарга, Гадаад худалдааны сайд Ри Рён Нам тэргүүтэй хоёр талын Засгийн газрын төлөөлөгчид оролцоно.
Хуралдааны үеэр манай төлөөлөгчид БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн даргад бараалхаж, Төмөр замын сайд, Хамтарсан хөрөнгө оруулалтын хорооны дарга зэрэг албаныхантай уулзана.
Монгол, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хуралдаан болно | ||
Үзсэн: 1807 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.