Замын хөдөлгөөний зөрчилтэй холбоотой торгуулийн хуудсыг “Монгол Шуудан” ТӨХК-ийн шуудангийн салбаруудаар дамжуулан тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар 1-3 хоногийн дотор хүргэж байгаа. Зөрчил гаргасан автомашины эзэмшигч нь торгуулийн хуудас хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор төлбөрөө төрийн сангийн дансанд байршуулах үүрэгтэй. 2013 оны 09 дугаар сарын эхний 7 хохогийн байдлаар нийт 14800 гаруй иргэн торгуулийн баримтжуулсан хуудас хүлээн авсан байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 4187 бол, хурд хэтрүүлсэн 10519 тээврийн хэрэгсэл байна. Эдгээр дүрэм зөрчсөн иргэдийн тал хувь нь буюу 74,780,000 төгрөгийг Нийслэлийн төрийн санд тушаажээ. Түүнчлэн хаяг нь тодорхойгүйгээс 1168 торгуулийн хуудсыг Замын хөдөлгөөний удирдлагын төвд “Монгол Шуудан” ТӨХК-иас буцаан ирүүлжээ.
1168 торгуулийн хуудсыг эзэнд нь хүргэж чадсангүй | ||
Үзсэн: 2006 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.