Шууд Chart

Хурандаа Т.Сайнжаргал эсэргүүцэл илэрхийллээ

2013-09-08 13:34:54

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Т.Сайнжаргал дээрх мэдээллийг эрс эсэргүүцэж, Хүний эрхийн үндэсний комиссын даргыг худал ташаа, баримтгүй мэдээлэл гаргасан хэмээн мэдэгдэл хүргүүлжээ.

Тодруулбал, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Хүний эрхийн үндэсний комисст иргэдээс ирүүлсэн гомдлуудаас хамгийн их хувийг цагдаагийн байгууллагууд тэр дундаа мөрдөн байцаагч нар сэжигтнийг айлгаж, сүрдүүлдэг. Хийсэн хэргээ хүлээхгүй бол эхнэр хүүхэд, ээж аавыг нь хорино гэж айлган, хүчээр хэрэг хүлээлгэдэг гэсэн гомдол эзэлж байгаа” гэсэн мэдээлэл хийсэн билээ.

Нийтэлсэн: М.Тодбэх

Хурандаа Т.Сайнжаргал эсэргүүцэл илэрхийллээ  
Үзсэн: 1947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй