Монголын Үндэсний олон нийтийн Радиогийн Хүүхэд залуучуудын редакцийн хамт олон “Эрдмийн баярын өдөр”-т зориулсан “Тэнхлэг” 6 цагийн шууд хөтөлбөрөө амжилттай бэлтгэн явууллаа. Монголын Үндэсний олон нийтийн Радиогийн 81 жилийн ой, 9-р сарын 1-ний өдөрт зориулсан шууд хөтөлбөрийн “Та замд явна уу?” нэвтрүүлгийг явуулын станцын тусламжтайгаар Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн орчмоос “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” шинэ хуулийн хэрэгжилтийн талаар газар дээрээс нь шууд бэлтгэн хүргэсэн нь олон сонсогчдын анхаарлыг хүлээлээ.
Мөн тус хөтөлбөрийн “Зочны цаг” буланд Монгол Улсын Гавьяат багш н.Дашдолгор уригдан оролцож, зургаан настнуудын сэтгэхүйн онцлогийн талаар олон сонсогч аав, ээжүүдийн асуултад хариулсан нь энэ өдрийн онцлох сэдвийн нэг байв. Тус редакцийн хамт олны бэлтгэн хүргэсэн “Дугтуйгүй зурвас”, “Дэгдээхэй үүрэндээ жигүүрлэдэг”, "Боловсрол”, "Би сурагч боллоо”, "Цээж бичиг”, “Байгаль, хүүхэд” зэрэг нэвтрүүлгийг та бүхэн тун удахгүй mnb.mn сайтаар дамжуулан нөхөн сонсох боломжтой болно.
Радио сонсогчид, эрдмийн өргөөнд тухлан суугаа мянга мянган хүүхэд багачууд, оюутан залуустаа тус редакцийн хамт олон сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөж байна.
МҮОНР-гийн Хүүхдийн редакциас мэндчилгээ дэвшүүллээ | ||
Үзсэн: 1046 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.