Шууд Chart

Сурагчдын автобусанд шалгалт хийжээ

2015-09-02 14:00:33

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг зөөвөрлөх автобусыг Замын цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна. Ингэхдээ нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн “Хүүхэд тээвэрлэх" автобусыг шалгажээ. Шалгалтаар:

1. Тээврийн хэрэгслийн насжилт хэтэрсэн
2. Ухрахдаа гадагшаа буюу хүүхдүүдэд “Анхааруулах дуут дохио” өгөх “Дуут дохио” байхгүй,
3. 3огсохгүй явах хориотой тэмдэг байхгүй,
4. Ослын үед цонх хагалах алх, эвүүр, маршрутыг мэдээлэх дэлгэц байхгүй
5. Хүүхэд тээвэрлэж яваа гэсэн бичиг нь стандартын шаардлага хангахгүй олон янз бичигдсэн.
6. Хувь хүний тээврийн хэрэгслээр “Хүүхэд тээвэрлэхдээ” тухайн сургуультай ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй.
7. Тээврийн хэрэгслийн хоёр талд тухайн аж ахуй нэгжийн лого байхгүй
8. Эмийн сан нь ор нэр төдий
9. Тээврийн хэрэгслүүд нь нэгдсэн “Шар өнгө”-төй байх боловч олон өнгөтөй, стандартад тавигдсан өнгөөр будуугүй.
10. Стандартад суудлын тоо 22 ба түүнээс дээш гэж заасан боловч бага оврын микробусыг ихээр оролцуулсан
11. Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл сонгосон
12. Зарим жолооч нар нь мэргэшсэн жолооны үнэмлэхгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Замын цагдаагийн газраас зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлсэн ажээ.

 


Сурагчдын автобусанд шалгалт хийжээ  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй