Техникийн захуудыг хотоос гадагш нүүлгэх ажил эрчимжиж эхэллээ. Тодруулбал, Зуун айлын барилгын материалын захыг Налайх руу, Да хүрээ тэргүүтэй техникийн захуудыг 22-ын товчооны орчимд байршуулахаар төлөвлөн бэлтгэл ажилдаа ороод байна.
Энэ ажлын хүрээнд Налайхад 110 га, 22-ын товчоонд 70 га газрыг гаргаж техникийн захуудын газар ашиглалтын зориулалтаар чөлөөлөөд байгаа аж. Үндсэндээ дэд бүтэц, барилга байгууламжийн асуудлыг шийдэх үлдээд байгаа талаар холбогдох албаныхан мэдэгдсэн байна.
Энэхүү ажил нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажлаа авсныхаа дараа “Нийслэл хотын замын түгжрэлийн нэгэн шалтгаан болсон томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос гаргах чиглэлийг барьж ажиллана” хэмээн мэдэгдэж байсан мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил юм.
Техникийн захуудыг нүүлгэнэ | ||
Үзсэн: 1589 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.