![](/uploads/201309/news/thumb/5a0f766c9c1fde37e0659400d6694202_x3.jpg)
БНСУ-ын Засгийн газар ирэх хичээлийн жилд улсынхаа нэр хүндтэй томоохон их, дээд сургуулиудад гадаад оюутнуудыг суралцуулахаар бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутан, сурагчид Монгол Улсад суугаа тус улсын Элчин сайдын яаманд ирэх аравдугаар сарын 7-11-нд материалаа өгч, шалгаруултанд оролцох эрхтэй болох юм байна.
Бүртгүүлсэн оюутан, сурагчдын материалтай ирэх сарын 14-18-нд танилцан, 21-25- нд ярилцлаганд урих аж. Эндээс шалгарч, тэтгэлэгт хамрагдахаар нэр дэвшсэн оюутан, сурагчдад аравдугаар сарын 29-нд хариуг нь утсаар мэдэгдэх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгийн www.niied.go.kr цахим хуудас болон БНСУ-ын Элчин сайдын яамнаас лавлаж болох аж.
Тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа | ||
Үзсэн: 1170 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.