Монголын үндэсний олимпийн хороо, Допингийн эсрэг төвийн гүйцэтгэх захирал Н.Цогтсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Допингийн шинжилгээ үндэсний бөхөөс авах нь зөв, буруу гэх мэт олон янзын байр суурь олон нийтийн дунд байдаг. Монголын үндэсний олимпийн хороо, Допингийн эсрэг төвөөс жил бүрийн баяр наадамд барилдсан бөхчүүдээс допингийн шинжилгээг холбогдох хуулийн дагуу авч, үр дүнг нь зарлах болсоор нэлээд хэдэн жил болж байгаа. Гэвч Үндэсний бөхийн холбооноос гарсан хариунд тохирсон шийтгэлийн арга хэмжээг авч чадахгүй байгаагаас бидний хийж буй ажлын үр дүн гарахгүй байна” гэлээ. Иймээс Монголын үндэсний олимпийн хорооноос үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авах нь зөв эсэх талаар 142012 тоот тусгай дугаараар олон нийтийн дунд санал асуулга явуулахаар шийдвэрлээд байгаа аж.
Допингийн шинжилгээ авах эсэх талаар санал асуулга явуулна | ||
Үзсэн: 1703 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.