Шууд Chart

Европын АШТ-ний урьдчилсан шатны тоглолтууд болж байна

2015-09-07 10:31:24

Европын АШТ-ний урьдчилсан шатны наймдугаар тойргийн хэсгийн тоглолтууд боллоо. “A” хэсэгт өрсөлдөж буй багаас Чехийн шигшээ Латвийн талбайд зочилж, хожсоноор Еврод оролцох эрхээ авлаа. Энэ хэсгээс Исландын шигшээ баг  түүхэндээ анх удаа шалгарчээ.

Харин энэ хэсгийн фаворит болох Голландын шигшээ Туркчуудад 3:1-ээр бут ниргүүлснээр дараагийн Евро хүртэл хүлээж магадгүй болоод байна. Тэдний хувьд найман тоглолтод 10 оноотойгоор хэсгийн 4-р байрт бичигдэж байгаа юм.

Мөн “B” хэсгээс Уэльсийн шигшээ 18 оноотойгоор хэсгээ тэргүүлсээр байгаа бөгөөд анх удаа Европийн АШТ-д оролцоход тун ойрхон ирээд байна. Тэдний араас Белгичүүд 17 оноотой нэхэж яваа.

“H”хэсгийн хувьд Азербайжан Мальтын тоглолт тэнцээгээр өндөрлөж, Норвеги Хорватыг хожсон бол Италийн шигшээ хэсгээ тэргүүлсэн хэвээр байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Европын АШТ-ний урьдчилсан шатны тоглолтууд болж байна   
Үзсэн: 900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй