![](/uploads/201309/news/thumb/c7a1ff6000670bb7d17ba3e1c6593bc4_x3.jpg)
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас өдөр тутам явуулдаг ээлжит хяналт, шалгалтын хүрээнд Монгол Улсад хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж байсан Вьетнам улсын дөрвөн иргэнийг албадан гаргалаа. Тэд Вьетнам авто засварын газарт ажиллажбайжээ.
2013 оны эхний найман сарын байдлаар манай улсад хүчин төгөлдөр бус хуурамч бичиг баримтаар нэвтэрсэн нь нотлогдсон, түр бүртгэлийн журмыг нэг жилд хоёр удаа зөрчсөн, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зэрэг үндэслэлээр нийт 20 орны 951 иргэнийг албадан гаргаад байна.
Хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэдийг албадан гаргажээ | ||
Үзсэн: 916 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.