Шууд Chart

Чөлөөт бөхийн ДАШТ-ий барилдаанууд болж байна

2015-09-08 09:47:26

Насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн 45 дэх, эмэгтэй чөлөөт бөхийн 26 дахь удаагийн ДАШТ 2015 оны есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд өчигдөр ёслол төгөлдөр эхэлсэн.

Эхний өдөр сонгомол барилдааны 66, 75, 98 кг-ын жингийн барилдаан эхэлж, тэмцээн ид үргэлжилж байна. Тэмцээн 4500 үзэгчийн суудалтай “The Orleans Arena” спортын ордонд дөрвөн дэвжээн дээр явагдаж байгаа юм. ДАШТ өмнө нь АНУ-д 1962, 1966 онд Толидо, 1979 онд Сан-Диего, 1995 онд Атланта, 2003 онд Нью-Йорк хотод болж байжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Чөлөөт бөхийн ДАШТ-ий барилдаанууд болж байна  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй