Шууд Chart

Онцгой албан татварыг хотод сэргээж, хөдөөд тэглэлээ

2010-01-21 03:07:34

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний татварын тухай авч хэлэлцээд өчигдрөөс эхлэн ирэх хоёрдугаар сарыг дуустал онцгой татварыг эргэж сэргээх шийд гаргалаа.
Ингэснээр Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж буй 90 хүртэл октантай автобензинд онцгой албан татвар 0 төгрөг байсныг нэг тонн тутамд 120.000,  90 ба  түүнээс дээш октантай автобензинд 80.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 90.000   төгрөг болгож, дизелийнх хуучнаараа буюу 30 мянган төгрөг байхаар болж байна. Мөн гаалийн татварын таван хувийг тэглэсэн байсныг буцааж сэргээлээ. Харин алслагдсан боомтуудаар оруулж ирж байгаа газрын тосны бүтээгдэхүүнийг бүх төрөл дээр онцгой албан татваргүй  болгосон байна. Өвөлжилт хүнд байгаа учир хөдөө орон нутагт шатахууны үнийг аль болох төвийн бүсийнхтэй ойр байлгах зорилгоор онцгой албан татварыг тэглэж байгаа аж. Манай улс нийт 26 боомтоор газрын тосны бүтээгдэхүүн оруулж ирүүлэх бололцоотой юм.
Томоохон импортлогчтой тохиролцсоны үндсэн дээр асуудлыг оруулж шийдүүлсэн учир бензин, шатахууны үнэд төвийн бүсэд өөрчлөлт гарахгүй, харин хөдөөд ялангуяа  дизелийн түлшин дээр бага зэрэг хямдрах бололцоо үүсч байгаа гэж Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан хэллээ.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

Онцгой албан татварыг хотод сэргээж, хөдөөд тэглэлээ  
Үзсэн: 1559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй