Шууд Chart

Ажил үйлдвэрлэлийн 300 гаруй арга технологийг уншаарай

2015-09-08 12:11:24

"Өрхийн үйлдвэрлэл" сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, ХААУ-ны доктор, зохиолч Д.Энэбишийн ажил үйлдвэрлэлийн 300 гаруй арга технологи бүхий "Амьдрах ухаанд суралцах бичиг" ном дахин хэвлэгдсэн байна. Уг номыг зах зээлийн өнөөгийн эрэлт хэрэгцээний үндсэн дээр өмнөд хөршид 20.000 хувь хэвлэсэн юм. 

Жижиг, дунд үйлдвэрлэл болон өдөр тутмын бүтээлч ажлын 300 гаруй арга технологийг 10 бүлэгт багтааж, уншигчийн мэдлэгийн хүрээг тэлэх "лавлагаа" хэсгийг шинээр нэмсэн байна. Номонд хоол хүнс, зоорь сав, түлш эрчим хүч, мод чулуу, элс шавар, төмөрлөг, газар тариалан, оёдол эсгүүр гээд ахуйн нөхцөлд хийж болох "түмэн" зүйлийн жорыг нийтэлжээ. 

Номын редакторууд "Эрхэлсэн ажил, боловсролын түвшин, нас хүйс хамаарахгүйгээр хэн ч энгийн ойлгомжтой хэллэгээр уншиж, ажил хөдөлмөртөө ахиц гаргах боломжтой" хэмээн өмнөтгөлдөө онцлов.

 


    Номын тухай лавлах утас: 99602061

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ажил үйлдвэрлэлийн 300 гаруй арга технологийг уншаарай  
Үзсэн: 1093 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй