Хөвсгөл аймгийн Цагаануур, Цэцэрлэг, Галт, Ренчинлхүмбэ зэрэг суманд өвөлжилт хүндрэн гамшгийн хэмжээнд хүрч мал ихээр хорогдоод байна. Тус аймаг дөрвөн сая мал тоолуулснаас одоогоор 40 гаруй мянган мал хорогдоод байгаа тухай Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Цэрэнжав мэдээллээ. Тиймээс цас зудны гамшгийг хохирол багатай давахад нутгийн олондоо сэтгэлийн дэм өгөх зорилгоор Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс “Сэтгэлийн дуутай нутаг” хандивийн тоглолтыг энэ сарын 23-нд Соёлын төв өргөөнөө зохион байгуулахаар болжээ. Тоглолтод дуучин С.Наран, Ө. Уянга О.Баянмөнх Т. Дэлгэрмөрөн. Л. Ган-Эрдэнэ болон залуу уран бүтээлчид оролцох юм байна. Мөн урилгаар Б.Хишигбаяр, Р. Дэлгэрмаа, С. Жавхлан нар ая дуугаа өргөн барих ажээ.
“Сэтгэлийн дуутай нутаг” хандивийн тоглолт болно | ||
Үзсэн: 1501 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.