Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан 10 хоног амрахад нийгмийн халамжийн сангаас 150,000 төгрөг олгож, үлдсэн 100,000 төгрөгийг өөрөө гаргахаар Засгийн газрын 2013 оны 19 дүгээр тогтоолоор зохицуулсан юм. Энэ журамд заалт нэмж, бүгдэд адил тэгш хүртээмжтэй байх уян хатан зохицуулалт оруулж өөрчиллөө.
Шинэ зохицуулалтаар эрхийн бичгийн үнийг урьдчилан бүрэн төлөх боломжгүй ахмад настан шаардлагатай баримт бичиг, нэхэмжлэлийг сум, хорооны нийгмийн ажилтанд бүрдүүлээд өгчихвөл хөнгөлөлтийг нь тухайн амралт, сувиллын газрын дансанд шилжүүлдэг болж байна.
Өмнө нь нийгмийн халамжийн сангаас төлөх хэсгийг заавал тооцоо нийлсний дараа шилжүүлдэг байсан юм. Өмнөх зохицуулалтаар амарсан хүний тоо, зарцуулсан хөрөнгийг нийгмийн халамжийн байгууллага хянах боломж бүрдсэн ч зөвхөн мөнгөө бүрэн төлж чадах ахмадууд хамрагдаж, амьжиргааны түвшин доогуур, орлого багатай нь эрхээ эдлэх боломжийг хязгаарлаад байна гэж холбогдох байгууллагаас санал дэвшүүлсэн тул дээрх шийдвэрийг гаргасан байна.
Амралт, сувилалд амрах ахмадуудад олгодог хөнгөлөлтийн мөнгө шилжүүлэх журмыг хялбаршууллаа | ||
Үзсэн: 1073 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.