Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Жон Кери Арабын орнуудын гадаад хэргийн сайдуудтай уулзах үеэрээ хийсэн мэдэгдэлдээ Сирийн Ерөнхийлөгчийн химийн зэвсэг ашиглаж буй байдал нь даяарчлалын улаан шугамаар хөндлөн гарлаа гэжээ.
Ноён Кери Европын орнууд Сирийн Ерөнхийлөгч Башар ал Ассадын эсрэг Европ нэгдэж буй гэж Парист болсон яриандаа дурьдсан юм. Тэрээр “Ассадын химийн зэвсэг хэрэглэж буй энэ аймшигтай хэрэг олон улсыг төдийгүй дэлхийг эмзэглүүлж, аюулын дохиог илгээлээ” хэмээн ярьсан юм.
Харин Америкийн PBS телевизийн Даваа гарагийн сурвалжлагаар Ассадын талын мэдээллээс хүргэсэн байна. “Ассадыг дэмжиж буй хүмүүс байгаа бөгөөд хэрвээ цэргийн цохилт өгвөл хариу цохилт үзүүлнэ” гэж тус телевизийн сурвалжлаганд өгүүлжээ.
Харин Сирит цэрэг оруулах асуудал дээр Арабын орнууд талцан хуваагдаад байгаа юм. BBC агентлагийн сурвалжлагч Хью Скофилдын Парисаас хийсэн сурвалжлаганд “Саудын Араб болон Катар улсууд Сирит цэргийн цохилт өгөх асуудалд Сирийн хөрш орнууд болох Ливан, Иорданы адил маш хашир хандаж байна. Зөрчилдөөн хүндэрвэл тэдгээр нутаг дэвсгэр өртөх магадлал өндөр гэж үзэж байна”гэжээ.
Өнгөрсөн 8-р сарын 21-ний байдлаар Ассадын хүчнийхэн 1429 гаруй энгийн иргэнийг “сари”-ийн хийгээр хордуулж амь насыг нь бүрэлгэсэн гэж америкийн талаас буруутгаж байгаа юм.
Ассадын засгийн газар энэ бүхэнд тэднийг огцрохыг хүсч, эсэргүүцэн босогчдыг буруутгаад байгаа бөгөөд энэ байдлаас үүссэн иргэний дайн 2 жил хагас үргэлжилж байгаа юм. НҮБ-ын гаргасан тооцоогоор Сирийн иргэний дайн 100 гаруй мянган хүний амь насыг авч одсон байна.
Саудын Арабын орнууд Сирийн асуудалд оролцохдоо хаширлаж байна | ||
Үзсэн: 3144 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.