Шууд Chart

Монгол, Европын холбооны хамтарсан хуралдаан болно

2013-09-09 13:01:53

Монгол Улс, Европын холбооны худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны 14 дүгээр хуралдаан өнөөдөр 13.00-17.00 цагт Эдийн засгийн хөгжлийн яаманд болно. Уг хуралдаан үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд цаг үеийн чухал асуудал буюу Монгол, Европын холбооны эдийн засаг, түүхий эдийн талаарх хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцэх ажээ. Хуралдааны дэд хороог Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд О.Чулуунбат, Европын холбооноос Европын комиссын Худалдааны ерөнхий газрын Алс Дорнодтой харилцах хэлтсийн дарга П.Берц мөн албаныхан мэдээлнэ. Уг хуралдаанаас 2014-2020 оны хугацаанд Монгол, Европын холбооны баримтлах хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг гаргах юм байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монгол, Европын холбооны хамтарсан хуралдаан болно  
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй