Шууд Chart

Кане: Би Рүүнигийн рекордыг эвдэнэ

2015-09-10 11:52:44

Манчестер Юнайтедын довтлогч Ваня Рүүни өнгөрсөн мягмар гарагт Швейцарийн эсрэг гоолдсоноор Английн төлөөх 50 дахь гоолоо оруулж Английн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч болсон билээ. Тэгвэл "Тоттенхэм" клубын довтлогч Харри Кане түүний рекордыг эвдэхийг хичээх болно гэдгээ хэлсэн байна.

Тэрбээр "Миний зорилго бол түүний араас нэхэх. Рүүни бидний төлөө дахиад ч олон гоол оруулна гэж найдаж байна. Тэр хаа хүрээд зогсохыг харж л байя. Бас би түүний рекордыг эвдэхийг хичээх болно. Энэ бол нэр төрийн хэрэг. Би түүнийг Английн төлөө гоолдохыг харж өссөн. Иймээс энэ гайхалтай мөчийг талбай дээр түүнтэй хуваалцсан нь миний хувьд гайхалтай мөч байсан. Тэр хүрсэн амжилтаараа бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Мөн тэрбээр өөрийн тоглолтын талаар “Бүх довтлогч гоолдохыг хүсдэг. Би одоо Спөрсийн тоглолтуудад анхаарлаа хандуулсан. Гэхдээ би энэ амралтын өдөр гоолдож чадахгүй бол бүх зүйл дууссан мэт ойлгох хэрэггүй. Надад боломж олдвол би шууд л гоолдох болно” гэсэн байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Кане: Би Рүүнигийн рекордыг эвдэнэ  
Үзсэн: 865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй