![](/uploads/201509/news/thumb/78a1be0782937bdf6dd0f32cda988d17_x3.jpg)
"Рио-2016" Олимпийн наадмын эрх авах боломжийг нэг л татамигаас олгож байгаа Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena”-д үргэлжилж байна. Одоогоор манай тамирчдаас хүрэл медалийн төлөө өрсөлдөж буй МУГТ О.Насанбурмаа олимпийн эрхээ аваад байна. Тэгвэл ирэх олимпод өрсөлдөх бөмбөрцгийн хүчтэнүүдийн нэрсийг хүргэж байна.
Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадамд барилдах эрх авсан бөхчүүдийн нэрс:
Эмэгтэй
48 кг-
1. Эри Тосакo, Eri Tosako /ДАШТ-ний мөнгө, 3 алтан медальт, оюутны Универсиад наадмын болон Азийн спортын наадмын аварга/
2. Мария Стадник, Mariya Stadnyk /Азербайжан, олимпийн хүрэл, ДАШТ-ний хошой алт, мөнгөн медальт, европийн спортын наадмын болон европийн 3 удаагийн аварга/
3. Валентина Исламова, Valentina Ivanovna Islankva /ОХУ, европийн спортын наадмын хүрэл медальт/
4. Женивьева Моррисон, Genevieva Morrison /Канад, ДАШТ-ний хүрэл медальт/
5. Хью Ли, Hui Li /БНХАУ/
6. Жессика Корнелия Блашка, Jessica Cornelia Francisca Blashka /Голланд, ДАШТ-ний хүрэл медальт/
53 кг-
1. Саори Ёшида, Saori Yoshida /Япон, олимпийн 3 удаагийн, дэлхийн 11 удаагийн аварга, Азийн спортын наадмын 4 удаагийн аварга, тивийн аварга/
2. София Маттссон, Sofia Magdalena Mattsson /Швед, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, Европийн спортын наадмын аварга/
3. Одинауо Адекуороуе, Odunayo Folasade Adekuoroye /Нигери, ДАШТ-ний хүрэл медальт/
4. Хью Чун Зхонг, Xue Chun Zhong /БНХАУ, азийн спортын наадмын хүрэл медальт/
5. Анжела Дороган, Anzhela Dorogan /Азербайжан/
6. Ёнг Мюн Сук, Myong Suk /БНАСАУ, ДАШТ-ний хошой хүрэл медальт/
69 кг-
1. Очирбатын Насанбурмаа, Ochirbat Nasanburmaa /Монгол, ДАШТ-ний 3 хүрэл, залуучуудын ДАШТ-ний мөнгө,
хүрэл, Универсиад наадмын мөнгө, Азийн спортын наадмын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээниий алт, мөнгө, хошой хүрэл медальт/
2. Наталья Воробьёва, Natalya Borovioba /ОХУ, олимпийн аварга, ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт, Оюутны Универсиад наадмын аварга, залуучуудын ДАШТ-ний 3 удаагийн аварга, Европийн спортын наадмын хүрэл медальт, европийн хошой аварга/
3. Сара Дошо, Sara Dosho /Япон, ДАШТ-ний мөнгө, хошой, хүрэл медальт, оюутны Универсиад наадмын аварга/
4. Фенг Зхоу, Feng Zhou /БНХАУ, ДАШТ-ний мөнгөн медальт, Азийн спортын наадмын аварга/
5. Алёнe Фокина, Aline Focken /ХБНГУ, ДАШТ-ний алт, хүрэл Европийн спортын наадмын хүрэл медальт,/
6. Анна Ева Мария Франссон, Anna Jenny Eva Maria Fransson /Швед, дэлхийн аварга/
"Рио-2016"-д өрсөлдөх чөлөөт бөхийн тамирчдын нэрс | ||
Үзсэн: 4033 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.