Шууд Chart

Товчхон мэдээ /2015.09.10/

2015-09-10 14:31:23

Энэ мөчид Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордонд болж байна. Хуралдаанаар Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн сурагч, оюутнуудад нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгоход баримтлах журмын төсөл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгоход баримтлах журмын төслийг хэлэлцэнэ.


Монгол Улсад биологийн салбар үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Чингис зочид буудалд болж байна. Энэ үеэр тус салбарт дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачдыг шагнах аж.


Дэлхийн хэт авиа оношилгооны нийгэмлэгүүдийн холбооны Монгол дахь сургалтын төвд буюу Нийслэлийн өргөө амаржих газарт Эх Барих Эмэгтэйчүүдийн чиглэлээр Олон Улсын сургалт зохион байгуулагдаж байна. Сургалтанд зарим аймгуудын нэгдсэн эмнэлэг болон бүсийн оношилгооны төв, нэгдлүүдийн эмч нар хамрагдаж байгаа.


Монгол Улсад ажиллаж байгаа Нэгдсэн Үндэсний Байгууллагуудын хамтарсан баг өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай уулзалт хийж улмаар хэвлэлийнхэнд багийн ажлын дүгнэлтүүдийг танилцуулах гэж байна.  Тус хамтарсан багийн бүрэлдэхүүнд ДЭМБ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, НҮБ-ын Хүн Амын Сан, Азийн Хөгжлийн Банкны төлөөлөл орж ажиллаж байна.

Нийтэлсэн: Web admin

Товчхон мэдээ /2015.09.10/  
Үзсэн: 1553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй