Шууд Chart

Ё.Саори дэлхийн аваргын 11 дэх алтан медалиа зүүлээ

2015-09-10 14:41:13

-Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эргэн тойронд-


-48 кг-ын жингийн алтан медалийн төлөөх барилдаан хурц өрсөлдөөнтэй болж Японы бөх Э.Тосака хоёр удаа торгуулсан ч барилдаан дуусах мөчид өрсөлдөгчийнхөө хөлд орж хоёр оноо авч дэлхийн гурван удаагийн аварга боллоо. 

-53 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Нигерийн бөх Одинауо Адекурое нь Хятадын бөх Хью Чин Зхонг цэвэр ялж шуугиан тарилаа. Японы бөх Ё.Саорийг тогтоох бөх энэ жил бас гарсангүй, ДАШТ-ий 11 дэх алтан медалиа авч дээд амжилтаа бататгаж олимпийн 4 дэх алтан медалийн төлөө барилдах эрхээ авлаа.

-Хүрэл медалийн төлөө барилдаанд Гавьяат тамирчин О.Насанбурмаа Японы бяртай, бахим биетэй бөхтэй үнэхээр хүнд ширүүн барилдаан хийж ялагдлаа. Барилдаан дуусах үед хөл нь орж шүүгч хоёр оноо өгчихөөд онооны харьцаа 5:4 онооны харьцаатай болчихоод байхад нь хөлийг нь араас чангааж шунаж, яваад хариу мэхэнд орж 2 оноо алдаж харамсалтай хожигдлоо.
Медаль авах бүрэн боломжийг алдсан.

-Оросын бөх Н.Воробьёва олимпийн алтан медалиа дэлхийн авргын алтан медалиар чимлээ.

-Эхний өдөр эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Япон 2 алт, 1 хүрэл медальтай тэргүүлж эхэлсэн. АНУ-ын бөхчүүд нутагтаа болж байгаа тэмцээнд эхний өдөр медаль байтугай олимпийн эрх ч авч чадсангүй.

-Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж 55, 58, 63, 75 кг жингүүдийн барилдаан болно.

-55 кг-ын жинд манайхаас Олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн нэгдүгээр тойрогт Тунисийн бөх Марва Амритай таарчээ. Түүнийг ялсан тохиолдолд Хятадын Кунуа, Азербайжаны Наталья Синишин хоёрын аль хожсонтой барилдана.

-58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх Аллисан Макензиетэй таарч түүнийг хожсон тохиолодолд дараагийн тойрогт Колумб, Перугийн бөхчүүдийн аль хожсонтой барилдах магадлалтай байна. Энэ хэсэгт Японы алдарт бөх Каори Очи, Унгарын бөх, дэлхийн аварга Марианна Шастин нар байна.

-63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг нэгдүгээр тойрогт Унгарын бөх Габриэлла Слейцтэй таарчээ. Түүнийг ялбал Туркийн Бусе Тосун, Грекийн Агоро Папамасилв нарын аль хожсонтой барилдана Энэ хэсэгт Латвийн бөх Анастасия Григорева, оросын бөх Валерия Лазинская, Польшийн Моника Михалек, Украиний бөх Надя Мушка нар байна.

-75 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх Аделина Грейтэй сугадаа таарчээ. Энэ хэсэгт беларуссын бөх Василиса Марзалюк, Казахстаны бөх Гюзель Манюрова, Украиний бөх Оксана Ващук, Оросын бөх Екатерина Букина нар байна.

Тэмцээний дүн:


Эмэгтэй:
48 кг              

1. Эри Тосакo, Eri Tosako /ДАШТ-ний мөнгө, хошой алтан медальт, оюутны Универсиад наадмын аварга, Азийн спортын наадмын аварга/
2. Мария Стадник, Mariya Stadnyk /Азербайжан, олимпийн хүрэл, ДАШТ-ний мөнгө, хошой алтан медальт, европийн спортын наадмын аварга, европийн 3 удаагийн аварга/
3. Женивьева Моррисон, Genevieva Morrison /Канад, /
3. Жессика Корнелия Блашка, Jessica Cornelia Francisca Blashka /Голланд/
13. Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб, азийн аварга  шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/ 48 кг-ын жинд 35 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт Э.Тосакад 0:10 хожигдож дагах барилдаанд Английн бөх Яна Стадникийг 9:8 онооны харьцаагаар хожсон ч дараа нь Оросын бөх Валентина Исламовад 0:10 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.


53 кг

1. Саори Ёшида, Saori Yoshida /Япон, олимпийн 3 удаагийн,  дэлхийн 10 удаагийн аварга, Азийн спортын наадмын 4 удаагийн аварга, тивийн аварга/
2. София Маттссон, Sofia Magdalena Mattsson /Швед, ДАШТ-ний алт, дэлхийн болон Европийн спортын наадмын аварга/
3. Одинауо Адекуороуе, Odunayo Folasade Adekuoroye /Нигери/
3. Ён Мюн Сук, Myong Suk /БНАСАУ, ДАШТ-ний хүрэл медаль/
10. Даваасүхийн Отгонцэцэг /“Хасу-Мегарстарс” клуб, ДАШТ-ний мөнгө, залуучуудын ДАШТ-ний хошой хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/ 53 кг-ын жинд 40 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт польшийн бөх Катарзина Кравчукийг 9:4, хоёрдугаар тойрогт мексикийн бөх Алма Жане Валесияг 12:10 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт хятадын бөх Хью Чин Зхонгтой барилдаж 3:5 онооны харьцаагаар ялагджээ. Хагас шигшээ барилдаанд хятадын бөх нь шведийн бөх София Маттссонд цэвэр хожигдсоноор манай бөхөд цааш барилдах боломж олдсонгүй.


69 кг              

1. Наталья Воробьёва, Natalya Borovioba /ОХУ, олимпийн аварга, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт,  Оюутны Универсиад наадмын аварга, залуучуудын ДАШТ-ний 3 удаагийн аварга, Европийн спортын наадмын хүрэл медальт, европийн хошой аварга/
2. Фенг Зхоу, Feng Zhou /БНХАУ, азийн спортын наадмын аварга/
3. Сара Дошо, Sara Dosho /Япон, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, оюутны Универсиад наадмын аварга/
3. Алёнe Фокина, Aline Focken /ХБНГУ, дэлхийн аварга, Европийн спортын наадмын хүрэл медальт/
5. Очирбатын Насанбурмаа /“Хүч” спорт хороо, “Алтай констракш” компаний бөх, ДАШТ-ний 3 хүрэл, залуучуудын
ДАШТ-ний мөнгө, хүрэл, оюутны Универсиад наадмын мөнгө, Азийн спортын наадмын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээниий алт, мөнгө, хошой хүрэл медальт/

Энэ жид 32 өрсөлдөснөөс О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт унгарын бөх Ванесса Элизабет Вильсоныг 7:0, 6:0, хоёрдугаар тойрогт польшийн бөх Агнесса Вьежчик Кордусыг 10:6, гуравдугаар тойрогт казахстаны бөх Эльмира Сыздыковаг 8:6 онооны харьцаагаар ялж хагас шигшээ барилдаанд хятадын бөх Фенг Зхоуд З 4:6, 0:8 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө японы бөх Сара Дошотой өрсөлдөж 1:2, 4:5 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ё.Саори дэлхийн аваргын 11 дэх алтан медалиа зүүлээ  
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй