Дэлхийн аваргын алт, мөнгө, олимпийн хүрэл медальт гавьяат тамирчин С.Батцэцэг Лас Вегасын татамид алтын төлөө барилдахаар шалгарсан. Ингэснээр тэрбээр дэлхийн аваргын хошой мөнгө эсвэл алтан медальтан болох нь тодорхой боллоо. Мөн Дэлхийн аваргад оролцож байгаа Монголын тамирчдаас Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн дараа олимпийн эрхээ халаасалж чадлаа.
Тэрбээр энэ дэлхийн аваргад Унгар, Турк, Латви, Беларусын бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн болзол ханган алтан медалийн төлөө Японы Рисако Кавайтай барилдахаар шалгараад байна.
Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д барилдаж буй гавьяат тамирчин Г.Мандахнаран шөвгийн наймд үлдээд байсан бөгөөд хүрэл медалийн төлөө ОХУ-ын С.Рамоновтой барилдана.
С.Батцэцэг дэлхийн аваргын хошой медальтан болно | ||
Үзсэн: 1020 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.