
“Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалгыг ирэх даваа гарагт буюу есдүгээр сарын 14-нд авч эхлэхээр болжээ. ТОСК-ийн олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэдээлснээр иргэд захиалга өгөхдөө банкны 8 хувийн зээлд хамрагдаж чадах эсэхээ судалсан байхыг анхааруулсан байна.
Түүнчлэн 6500 айлын “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын эхний ээлжинд 1620 айлын захиалгыг авч, барилгыг аравдугаар сарын 31-нд улсын комисст хүлээлгэн өгөх юм. Харин үлдсэн орон сууцны барилгыг 2016 оны тавдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.
Хорооллын захиалга эхэлснээс хойших гурав хоногийн хугацаанд “Буянт-Ухаа 2” хороололд байр авах хүсэлтэй 700 орчим иргэн хандаж, үүнээс 420 гаруй иргэн байрны захиалгаа өгөөд байгаа юм.
Дашрамд өгүүлэхэд, “Буянт-Ухаа 1” хорооллын журмын нөхцөл хангасан ч сугалаанд шалгарч чадаагүй 4395 иргэнд давуу эрх олгож, эхний ээлжинд бүртгэхээр болсон билээ.
“Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалга даваа гарагт эхэлнэ | ||
Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.