Шууд Chart

Шуурхай мэдээ: С.Батцэцэг дэлхийн хошой аварга боллоо

2015-09-11 12:08:37

Дэлхийн аваргын алт, мөнгө, олимпийн хүрэл медальт гавьяат тамирчин С.Батцэцэг Лас Вегасын татамид алтын төлөө Рисако Кавайтай барилдаж, ялсанаар дэлхийн аваргын хошой алтан медальтан боллоо. Мөн Дэлхийн аваргад оролцож байгаа Монголын тамирчдаас Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн дараа олимпийн эрхээ халаасалж чадлаа.    

С.Батцэцэцг жиндээ Унгар, Турк, Латви, Беларусын бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн болзол ханган алтан медалийн төлөө Японы Рисако Кавайтай барилдаж ийнхүү яллаа.

Ингэснээр Монголын чөлөөт бөхийн түүхэнд дэлхийн аваргын 50, алтан медалийн гурав дахийг нь С.Батцэцэг авчирлаа.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Шуурхай мэдээ: С.Батцэцэг дэлхийн хошой аварга боллоо  
Үзсэн: 1995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
120.23.61.xxx [120.23.61.xxx] 2015-09-11 13:54
5 дахь Алтан медаль гээч!
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-09-11 12:11
GAIHALTAI . AZ JARGAL HUSIE . OLIMPIIN AVARGA BOLOOROI

Бидэнтэй нэгдээрэй