![](/uploads/201509/news/thumb/d0ebcbc0d5a6ca7697add47625ee92c2_x3.jpg)
Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран гаргасан 2015 оны наймдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ээс харахад орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 10.1 хувиар тус тус буурсан байна.
Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнэ буурч байгаа нь орон сууцны дундаж үнэ сүүлийн саруудад буурахад нөлөөлсөн аж. 2013 оны 1 дүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан байна.
2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад) буурч эхэлсэн бөгөөд 2015 оны наймдугаар сарын орон сууцны үнийн жилийн бууралт нь -10.1 хувьд хүрчээ.
Орон сууцны үнийн индекс өнгөрсөн оноос 10.1 хувиар буурчээ | ||
Үзсэн: 2169 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.