![](/uploads/201509/news/thumb/da11edfa2c55f162b35829ab9461583b_x3.jpg)
Улс ы н х эм ж ээн д б ү рт г элт эй а ж и л г ү й иргэдийн 63.8 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Өмнөговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Төв, Орхон, Баянхонгор, Ховд, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Хэнтий, Баян-Өлгий, Завхан аймагт улсын дунджаас 0.2-15.9 пунктээр илүү байна.
Өнгөрөгч наймдугаар сарын эцэст 43.2 мянга болсны 23.4 мянга нь эмэгтэйчүүд байгаа юм. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 30.4 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 мянган хүн буюу 7.5 хувиар, өмнөх сарынхаас 0.6 мянган хүн буюу 2.0 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.1 хувь буюу 16.8 мянга нь эмэгтэйчүүд юм.
Дашрамд дурдхад аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2015 оны эхний найман сард ажилгүй 76.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 14.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 68.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 13.5 мянгаар буюу 21.4 хувиар өсч, ажилд зуучлагдан орсон иргэд 2.8 мянгаар буюу 16.0 хувиар буурчээ. Харин ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд өмнөх оны мөн үеийнхээс 12.9 мянган хүн буюу 23.3 хувиар өссөн байна.
Та бүхэнд Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2015 оны наймдугаар сарын эдийн засгийн судалгааг хүргэе.
Ажилгүй иргэдийн 63.8 хувь нь 15-34 насныхан байна | ||
Үзсэн: 881 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.