Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Исламын Бүгд найрамдах Пакистан улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масүүд Халид, Грек улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вассилиос Костис нар өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэднийг хүлээн авч уулзав.
Пакистан, Грек улсуудаас Монгол Улсад суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа | ||
Үзсэн: 1921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.