Шууд Chart

ДАШТ-ээс найман тамирчин олимпийн эрх авлаа

2015-09-14 10:15:02

Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд боллоо. Энэ удаа манай улсаас чөлөөт бөхийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож, нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг алт, эрэгтэйчүүдийн 61 кг-д Б.Номин, 74 кг-д П.Өнөрбат, эмэгтэйчүүдийн 60 кг-д С.Цэрэнчимэд мөнгө, эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр хүрэл медаль тус тус хүртлээ.

Энэ удаагийн ДАШТ-ий олимпийн жин бүрт эхний зургаан байрт шалгарсан тамирчид "Рио-2016" зуны наадмын эрхийг олгосон. Манай тамирчдаас эрэгтэйчүүдээс 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 125 кг-д Ж.Чулуунбат, эмэгтэйчүүдээс 63 кг-д гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин, дэлхийн аваргын гурван хүрэл медальт О.Насанбурмаа нар авлаа.

ДАШТ-нд оролцсон бүрэлдэхүүн:

Эрэгтэй тамирчид:

1. Эрдэнэбатын Бэхбаяр – 57кг (Хүрэл медаль)
2. Батболдын Номин – 61кг (Мөнгөн медаль)
3. Ганзоригийн Мандахнаран – 65 кг (V байр, “Рио-2016” олимпийн эрх)
4. Батчулууны Анхбаяр – 70 кг
5. Пүрэвжавын Өнөрбат – 74 кг (Мөнгөн медаль)
6. Оргодолын Үйтүмэн – 86 кг
7. Доржхандын Хүдэрбулга – 97 кг
8. Жаргалсайханы Чулуунбат – 125 кг (V байр, “Рио-2016” олимпийн эрх)

Эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч:

1. Цэрэнбаатарын Цогтбаяр
2. Бямбаренчингийн Баяраа
3. Лувсандамбын Энхбаяр
4. Оюунбилэгийн Пүрэвбаатар

Эмэгтэй тамирчид:

1. Эрдэнэсүхийн Нарангэрэл – 48 кг
2. Даваасүхийн Отгонцэцэг – 53 кг
3. Сүндэвийн Бямбацэрэн – 55 кг
4. Баатаржавын Шоовдор – 58 кг
5. Сүхээгийн Цэрэнчимэд – 60 кг (Мөнгөн медаль)
6. Соронзонболдын Батцэцэг – 63 кг (Алтан медаль, “Рио-2016” олимпийн эрх)
7. Очирбатын Насанбурмаа – 69 кг (V байр, “Рио-2016” олимпийн эрх)
8. Гэлэгжамцын Наранчимэг – 75 кг

Эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч:

1. Буяндэлгэрийн Батбаяр
2. Зэвэгийн Дүвчин
3. Түмэндэмбэрэлийн Сүхбаатар
4. Даваажавын Батням

ДАШТ-ий эрэгтэй чөлөөт бөхийн багийн дүнгээр Монголын баг дөрөвдүгээрт орж, эмэгтэй баг гуравдугаар байр эзэллээ. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

ДАШТ-ээс найман тамирчин олимпийн эрх авлаа  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй