Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээн өчигдөр Токио хотын “Кокугикан” ордонд эхэллээ. Аки башёгийн дээд зиндаанд манай 10 бөх барилдаж байна. Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж энэ сарын башёг баруун гарын тохойны гэмтэл бүрэн эдгээгүйн улмаас өнжиж байгаа.
Эхний өдөр Хакүхо М.Даваажаргал комүсүби Окиноүмид унасан бол зүүн жигүүрийг тэргүүлэн барилдаж буй ёкозүна Какүрюү М.Ананд комүсүби Точиношиноог давлаа.
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгашира Аойямаг, Ичиножёо А.Ичинноров Такарафүжиг, жюүрёо зиндаанд гурван жил барилдсаны дараа эргэн Макүүчид ирсэн Асасэкэрюү А.Дашням Хидэноүмигээр эхний даваагаа авлаа.
Аки башё энэ сарын 27-ны өдөр өндөрлөнө.
Дээд зиндаанд манай 10 бөх барилдаж байна | ||
Үзсэн: 835 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.