Шууд Chart

Францын иргэнийг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

2015-09-14 10:56:54

Энэ сарын 7-ны өдрийн 19.30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1-р хороонд оршин суух Франц улсын иргэнийг гэмт этгээд хутга тулган гэрт нь авч орж айлган сүрдүүлж, гар хөлийг нь хүлж эд зүйлсийг нь дээрэмдсэн ноцтой хэрэг гарсан байна. Хэргийн мөрөөр Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн бие бүрэлдэхүүн тасралтгүй ажилласны үр дүнд гэмт этгээдийг 72 цагийн дотор илрүүлжээ.

Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, 26 настай Д овогтой О гэгч үйлдсэн нь тогтоогджээ. Гэмт хэрэгтэн баривчлагдах үедээ хохирогчийн дээрэмдүүлсэн IPAD, цахим карт, гар утас зэрэг зүйлсийг биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хурааж аваад байгаа юм байна.

Дээрэмдэх гэмт хэрэг хүнд хэргийн ангилалд багтдаг бөгөөл ял шийтгэлийн хувьд 5-20 жил хүртэл хугацаатай хорих ял оногдуулдаг аж.

Дашрамд дурдахад, он гарсаар Улаанбаатар хотод 12203 гэмт хэрэг үйлдэгдснээс гадаадын иргэн өртсөн 84 хэрэг байгаа нь нийт гэмт хэргийн 0.6 хувь нь юм байна. Цагдаагийн байгууллага гадаадын иргэн өртсөн гэмт хэргийг 100 хувь илрүүлсэн ажээ.
 


Францын иргэнийг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ  
Үзсэн: 1173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.188.55.xxx [183.188.55.xxx] 2015-09-14 15:07
biyed n gemtel uchruulj alaagui sain l zaluu bna daa

Бидэнтэй нэгдээрэй