Шууд Chart

Парламентын 25 жилийн барилдаанд Э.Оюунболд түрүүллээ

2015-09-14 11:05:57

Үндэсний бөхийн заалны намар цагийн барилдааны нээлт Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан барилдаанаар эхэллээ.

Энэ намрын нээлтийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Ө.Даваабаатар, Ж.Амартүвшин, Б.Одгэрэл, улсын начин Б.Баянмөнх, Л.Цэрэнтогтох, Ч.Батчулуун, Б.Бадамсүрэн, А.Алтанхуяг, Э.Даш, аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Б.Эрдэнэхүү, С.Ариунбилэг, Б.Мижидсүрэн, аймгийн арслан А.Отгонбаатар, М.Бадарч нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосон юм. 

Энэ барилдаанд өнөө жилийн үндэсний их баяр-наадмын түрүү булаалдсан бөхчүүд үзүүр, түрүүнд үлдсэнээс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат "Хан Хэнтийн аварга" дэвжээ, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын арслан Энхтөгсийн Оюунболд найм даван түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат "Алдар" спорт хороо, ЗХ-ний 350-р анги, "Увснуур" дэвжээ, ТЭЦ-IV, "Гацуурт" групп, "Сан" дээд сургуулийн бөх улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ.

Их шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат  Хилчин спорт хороо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Монос группийн бөх улсын харцага Ц.Содномдорж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Түшээт ханы аварга дэвжээний бөх, улсын шинэ начин Э.Даш нар үлдэв.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Парламентын 25 жилийн барилдаанд Э.Оюунболд түрүүллээ   
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй