Шууд Chart

Маргааш “Гэрлэх ёслолын ордон”-оос “Хүүхдийн ордон” хүртэлх замыг түр хаана

2015-09-14 11:44:17

Улаанбаатар хотод 2015 оны 09 дүгээр сарын 15-19-ний хооронд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын “Парламентын ассамблейн хурал” болно. Үүнтэй холбогдуулан хурал зохион байгуулах газрын ойролцоох зарим замыг хаахаар төлөвлөжээ. Тодруулбал, “Гэрлэх ёслолын ордон”-ы зүүн талын гэрэл дохиотой уулзвараас баруун тийш “Хүүхдийн ордон”-ы баруун уулзвар хүртэлх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах бол гадаадын зочин төлөөлөгчид ирэх болон буцах зам буюу "Туушин" зочид буудал орох хүртэл Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөг бүрэн чөлөөлж бусад хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.

Мөн хугацаанд зочид, төлөөлөгчдийн тээврийн хэрэгслийг “Хүүхдийн ордон”, “Гурван гал”, “UB-mart”, “Үзэсгэлэн худалдаа” зэрэг худалдааны төвийн авто зогсоолуудыг ашиглан байрлуулах ажлыг зохион байгуулах ажээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Маргааш “Гэрлэх ёслолын ордон”-оос “Хүүхдийн ордон” хүртэлх замыг түр хаана  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй