Шууд Chart

Эв нэгдлийн олон улсын гүйлтэд манай тамирчид оролцлоо

2015-09-14 13:05:17

Улс орнуудын эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Шри Чинмойн "Эвийн өргөө-Энхийн гүйлт" нэртэй олон улсын бамбартай буухиа гүйлтэд манай тамирчид оролцлоо.

2015 оны албан ёсны нээлтээ дөрөвдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотын НҮБ-ын дэргэдэх Даак Хаммершэлдийн талбайд хийсэн тус гүйлт нь анх 1987 онд зохиогдож байжээ.

Тэр цагаас хойш Европ, Ази, Хойд Өмнөд Америк, Африк, Австрали 6 тивийн 140 гаруй орныг хамран 6 сая гаруй хүн галт бамбарыг гараас гарт дамжуулан, энхийн уриаг хүргэжээ.

Харин энэ удаад есдүгээр сарын 2-ноос 12-ны хооронд Энхийн Гүйлтийг ОХУ, БНХАУ, Монгол Улс хамтран Благовещенск-Хэйхэ-Хайлаар-Манжуур-Забайкальск гэсэн маршрутаар 1200 км зайд зохион байгуулж явууллаа. Энд манай хоёр тамирчин оролцож, амжилттай гүйсэн байна.   

Энхийн гүйлт нь эгэл жирийн хүмүүс даян дэлхийн эв найрамдлын төлөө хэрхэн чармайлт гаргаж байгааг илтгэн харуулах энгийн ойлгомжтой арга хэмжээ юм. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Эв нэгдлийн олон улсын гүйлтэд манай тамирчид оролцлоо   
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй