
Монгол Улсын Засгийн газраас ХАА-н өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 292 дугаар тогтоол, Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай 293 дугаар тогтоол гарсан.
Тогтоолын дагуу аймгуудад өвөлжилтийн бэлтгэл ажил эхлээд байгаа бол говийн аймгууд тэр дундаа Өмнөговь аймаг хадлан тэжээл бэлтгэх боломжгүй учраас аймгийн нөөцөд төвлөрөх ёстой 750 тонн өвс, 350 тонн тэжээлийг хангайн аймгуудаас татахаар болжээ. Ирэх долоо хоногоос гэрээ хэлцэл хийхээр төлөвлөж байгаа талаар аймгийн удирдлагууд ярьж байна.
Өмнөговь аймаг нөөцийн өвс, тэжээлээ хангайн аймгуудаас татна | ||
Үзсэн: 767 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.