![](/uploads/201309/news/thumb/e61fcacf41aab56f722e96a2d38b56be_x3.jpg)
Нийслэлийн зарим дүүргүүдэд гэр бүлийн зориулалтаар ашиглах эрх нь баталгаажаагүй газарт хашаа хатгасан иргэдийг нүүлгэх ажил эхэлнэ.
Тодруулбал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор иргэдэд 52 байршилд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тогтоолын дагуу Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15.309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд олгоно.
Төлөвлөлтөд хамрагдсан газрыг хамгаалалтад авч, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж эхэлсэн бөгөөд инженерийн дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ, ногоон байгууламж зам, барилгатай нь цогцоор нь төлөвлөж 2014 оноос иргэдэд өмчлүүлж эхлэх юм.
Харин дээрх төлөвлөлтөд тусгагдаагүй айлуудыг нүүлгэхээр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг дүүргүүдэд ажиллахаар болжээ.

Төлөвлөлтөд хамрагдаагүй газарт буусан айлуудыг нүүлгэнэ | ||
Үзсэн: 1582 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.