
Ховд аймгийн Алтай суманд 5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизик судалгааны хүрээлэнгээс мэдээлсний дагуу аймгийн Газар хөдлөлтийн чичирхийлэлтийг судлах төвтэй холбогдлоо.
Мэргэжилтэн “Өчигдөр Алтай сумаас 100 орчим км зайд хил рүүгээ газар хөдлөлт болсон гэж байгаа ч сумын иргэдэд мэдрэгдсэн зүйл алга. Магадгүй хилийн заставуудад мэдрэгдсэн байж болох юм. Сумын иргэдэд мэдрэгдээгүй гэдэг нь газрын гүнд газар хөдлөлт болсон бол хүч бага байсан гэсэн үг. Бид ямартай ч хилийн заставуудтай холбогдож, мэдээлэл авахаар хүлээж байна” гэсэн юм.
Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй | ||
Үзсэн: 1153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.