Шууд Chart

“Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

2015-09-15 10:18:24

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын захиалга энэ сарын 7-нд эхэлж, эхний ээлжинд “Буянт-Ухаа 1” хорооллын журмын нөхцөл хангасан ч сугалаанд шалгарч чадаагүй 4395 иргэнийг давуу эрхтэйгээр бүртгэж эхэлсэн. Харин “Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалгыг өчигдрөөс буюу энэ сарын 14-нөөс бүртгэж эхэлсэн байна. Түүнчлэн ТОСК-ийн олон нийттэй харилцах албаны мэдээлснээр иргэд захиалга өгөхдөө банкны 8 хувийн зээлд хамрагдаж чадах эсэхээ судалсан байх шаардлагатай гэнэ.

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй 6500 айлын “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцны барилгыг ирэх аравдугаар сарын 31-нд Улсын комисст хүлээлгэн өгөх юм байна. Харин үлдсэн барилгыг 2016 оны тавдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. 
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ  
Үзсэн: 694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй