Шууд Chart

Дорноговь аймаг тогтвортой хөгжлийн таван бодлого дэвшүүлжээ

2015-09-15 13:56:16

Дорноговь аймаг урт хугацааны хөгжлийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингэснээр говь нутгийн иргэдийн амьдрах таатай орчныг хурдан бүрдүүлнэ гэж аймгийн удирдлагууд тодотголоо. Тухайлбал, тогтвортой бодлогын хүрээнд үндсэн 5 зорилт дэвшүүлжээ.

Үүнд, Мал аж ахуй, газар тариалан, хүний хөгжил, дэд бүтэц зэрэг нийгмийн чухал ажлуудыг тусгажээ. Тус аймаг газар тариалан, уул уурхай, мал аж ахуйн чиглэлээр хурдацтай хөгжиж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ нэг үеэ бодвол сайжирч, зургаан жилийн хугацаанд нийт 15 цэцэрлэг, гурван сургууль, есөн дотуур байр барьж ашиглалтад оруулсан.

Түүнчлэн ирэх 10 дугаар сард дөрвөн цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ мэтчилэн сургууль, цэцэрлэг, дэд бүтэц гээд нийгмийн бүхий л асуудлаа тогтвортой бодлогын хүрээнд цаг алдалгүй шийдвэрлэж  байна гэж Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг ярилаа.

Нэмж хэлэхэд, Дорноговь аймаг Япон улстай сурагч солилцоо хийж, 178 хүүхэд, 12 багшийг тус улсад гурван жилийн хугацаатайгаар явуулжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Дорноговь аймаг тогтвортой хөгжлийн таван бодлого дэвшүүлжээ  
Үзсэн: 1035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй