Шууд Chart

Хакүхогийн дараалж унасан шалтгаан нь бэртэл байжээ

2015-09-15 15:11:18

Мэргэжлийн сүмогийн энэ сарын тэмцээнийг Хакүхо М.Даваажаргал хоёр унаатайгаар амжилтгүй эхлүүлсэн. Тэгвэл Хакухогийн дараалж унасан шалтгаан нь бэртэл байжээ. Ингэснээр башёгийн гурав дахь өдөр буюу өнөөдөр тэрбээр гэмтлийн улмаас барилдах боломжгүй боллоо.

“Есдүгээр сарын тэмцээнийг эхлэхээс долоо хоногийн өмнө ёкозүна зүүн хөлөндөө гэмтэл авсан ч гэсэн барилдахыг хүссэн” гэж Хакүхогийн багш Миягино Ояката хэлжээ.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал эхлээд эхний өдөр Комүсүби Окиноүми, өчигдөр Маэгашира нэгээс барилдаж буй Ёшиказэ нарт дараалан унасан юм. Ийнхүү энэхүү башёг ёкоүна Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж нар гэмтлийн улмаас өнжлөө. Ёкозүна Какүрюү М.Ананд сүмочдоо тэргүүлэн барилдахаар болж байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хакүхогийн дараалж унасан шалтгаан нь бэртэл байжээ   
Үзсэн: 2831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-09-15 19:59
fig
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-09-15 19:58
unsan buhod shaltag mundahgui gej yamar unen ug ve.kkk

Бидэнтэй нэгдээрэй