![](/uploads/201309/news/thumb/6d4a71e482d522f09da3fb4a1a3b8200_x3.gif)
Алдарт теннисчин Мария Шарапова хуримлах гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж эхэлжээ. Учир нь түүнийг нэгэн арга хэмжээний үеэр сүйн бөгжтэй байхыг харсан байна. Түүний зүүсэн сүйн бөгж нь дизайнер Филипп Лимийн бүтээл гэнэ. 8-р сард тэрээр сагсчин Саша Вуячичтай тавьсан сүйгээ цуцалсан юм. Харин энэ удаа түүний сүйт хархүү Болгарын теннисчин Григор Димитров байж магадгүй байгаа аж.
Мария Шарапова нь дэлхийн өндөр орлоготой тамирчдын тоонд ордог бөгөөд 2012-2013 оны хоорон дахь орлого нь 29 сая ам.долларт хүрчээ. Үүнээс 23 сая ам.доллар нь сурталчилгаанаас олсон орлого юм байна.
Мария Шарапова гэрлэж магадгүй | ||
Үзсэн: 1749 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.