Шууд Chart

Дэлхийн хошой аваргаа угтан авлаа

2015-09-16 11:04:01

АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нд оролцсон эмэгтэй чөлөөт бөхийн баг өчигдөр шөнө “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа.

ДАШТ-нээс хошой дэлхийн аварга, хошой медальтан төрүүлж олимпийн хоёр эрх өвөртөлж багаараа ирэх оны Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрхийг долоо дахь жилдээ авсан эмэгтэй багаа МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч, Эрүүл мэнд, спортын сайдын зөвлөх Б.Өнөбаатар, Улсын начин Ло.Энхбаяр, Шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Сэрээтэр болон МЧБХ-ны удирдах зөвлөл, дасгалжуулагч, чөлөөт бөхийн зүтгэлтнүүд угтан авч баяр хүргэлээ.

Харин өнөөдөр 11.00 цагт Дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин С.Батцэцэг тэргүүтэй манай эмэгтэй шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдыг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хүлээн авч уулзана.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Дэлхийн хошой аваргаа угтан авлаа  
Үзсэн: 1511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-09-18 13:14
олимфийн аварга болох болтугай урагшаа

Бидэнтэй нэгдээрэй