Аваргуудын лигийн 2015-2016 оны улирал өнгөрсөн шөнийн тоглолтуудаар эхэллээ. Энэ удаагийн Аваргуудын лигт анх удаа нэг улсаас буюу Испаниас таван баг орж байгаа гэдгээрээ онцлог. Тухайлбал, “Барселона”, "Реал Мадрид", “Атлетико”, “Валенсиа”, “Севилья” багууд өрсөлдөж байна.
Тэмцээний А хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө болоход Испанийн “Реал Мадрид” клуб талбай дээрээ Украины “Шахтёр” клубыг хүлээж авч, 4:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр гоолын зөрүүгээр хүснэгтийн тэргүүнд бичигдэж байгаа юм. Тоглолтын 30 дахь минутад Бензема тооны харьцааг нээсэн бол 54, 63, 81 дэх минутад Роналдо гурвыг оруулж, "хет-трик" хийжээ.
Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Францын “ПСЖ” Шведийн “Мальмо” клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Тоглолт эхлээд удаагүй байхад Ди Мария гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 61 дэх минутад Кавани нэгийг нэмж, багтаа гурван оноо авчирчээ.
Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд эхэллээ | ||
Үзсэн: 931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.