Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол улс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг 18 дахь удаагаа тэмдэглэж байна. Энэ мөчид Сонгинохайрхан ууланд байрлах Хэлмэгдэгсдийн булшинд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэх ёслол болж байна.
Мөн өнөөдөр 13.00 цагаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын төв хөшөөнд цэцэг өргөнө. Үүнээс гадна Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн музей үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд хэлмэгдэгчид, тэдний эхнэр /нөхөр/, үр хүүхэд, ач, зээ нарын төлөөлөлтэй уулзалт хийх ажээ.
Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг дурсах өдөр | ||
Үзсэн: 2038 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.