Шууд Chart

Томуугийн вирусын дэгдэлт дахин эхэлнэ

2010-01-21 03:34:45

 ДЭМБ-аас хоёрдугаар сараас томуугийн А хүрээний H1N1 вирусын халдварын давалгаа эхэлнэ гэж анхааруулсан. Энэ үе нь манайд сар шинийн баяртай давхцаж байгаа юм. Уг  вирус ирэх сард идэвхжих үү, үгүй юу гэдгийг дархлаа судлаач-харшлын эмч Ж.Соёл-Эрдэнээс тодруулахад,

Угаасаа энэ вирус хувьсамтгай, хоруу чанар ихтэй болохоор хэзээ ч гарч болно. Яг төдийд өдийд гэж хэлэх боломжгүй. Бүр илүү тэсвэртэй ,  хүчтэй болж өөрчлөгдөөд гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Мөн ямар насныхан илүү өртөх вэ гэдгийг ч хэлэх боломж алга гэв. Одоогоор гахайн томуугаар 1272 хүн өвчлөөд байгаа бөгөөд  нийслэлд дархлаажуулалтын ажил ид явагдаж байна. Улаанбаатар хотод 40 гаруй мянган хүн тун вакцин хувиарлагдсан. Үүний  28700 хүн тун вакциныг тарьсан нь тариа хийлгэх нийт иргэдийн 71 орчим хувь нь юм.

 

 

Нийтэлсэн: Б.Багабанди

Томуугийн вирусын дэгдэлт дахин эхэлнэ  
Үзсэн: 1463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй