Шууд Chart

Оюун ухааныг эрхэмлэн дээдлэгч залуучууд эвлэлдэн нэгдэж бясалгал хийнэ

2013-09-10 10:43:05

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол улс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг 18 дахь удаагаа тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан Монголын Залуучуудын Холбоо, Монгол Улсын Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын Комисс, Оюунлаг Буддист Нийгэмлэгээс хамтран  зохион байгуулах "Бясалгал Флаш Моб" арга хэмжээ өнөөдөр 18:00 цагаас Чингисийн талбайд зохион байгуулагдах гэж байна. 

Арга хэмжээнд 1000 залуус оролцох бөгөөд сонирхсон залуус хүрэлцэн ирж оролцох боломжтой юм байна. Тус арга хэмжээний үеэр нийгэмд дахин битгий хэн нэгнийг үзэл баримтлал, явдал мөрөөр нь ялгаж хэлмэгдүүлээсэй, оюуны болон биет өв уламжлал бүтээлийг бүү устгаж сүйтгээсэй гэсэн эрхэм зорилгоор оюун ухааныг эрхэмлэн дээдлэгч залуучууд  эвлэлдэн нэгдэж бясалгал хийнэ.

Нийтэлсэн: М.Тодбэх

Оюун ухааныг эрхэмлэн дээдлэгч залуучууд эвлэлдэн нэгдэж бясалгал хийнэ  
Үзсэн: 1657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй