Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны “Тасо” компанийн хашаанд 20 настай иргэн У 200 литрийн төмөр торх тайрч байгаад, торхонд цохиулан нас баржээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 13-р хороонд айл шатаж байна гэсэн дуудлагын дагуу шалгахад таван ханатай гэр шатсан, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтсээс 31 настай Г-ийн цахилгаан тогооноос гал түймэр гарсан гээд шил шилээ даран гарсан галын аюул гай дагуулсаар байгаа юм.
Иймээс галын аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Торхонд цохиулж нас баржээ | ||
Үзсэн: 2172 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.