Шууд Chart

Эрэгтэй баг мөнгө, эмэгтэй баг шагналт IV байрт шалгарлаа

2015-09-18 15:06:27

Ази тивийн Оюутны аварга шалгаруулах анхдугаар 3х3 тэмцээн Хятад улсад болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд манайхаас эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр баг оролцож, нэг мөнгөн медаль, хоёр, дөрөвдүгээр байр эзэлснээр тэмцээнийг дуусгалаа. 

Монголын эрэгтэй нэгдүгээр баг өчигдөр аваргын төлөө Хятадын багтай тоглож, 17:14-өөр хожигдсоноор мөнгөн медаль хүртлээ.  Ийнхүү анх удаагаа болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг финалдаж, сагсан бөмбөгийн спорт өндөр түвшинд хөгжиж байгааг харуулж чадлаа.

Тэгвэл эрэгтэй хоёрдугаар баг хүрэл медалийн төлөө Ираны багтай тулсан ч хараахан хожиж чадсангүй. Гэхдээ медалийн төлөө тоглож, хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Эрэгтэй баг мөнгө, эмэгтэй баг шагналт IV байрт шалгарлаа  
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй