ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны ёсзүйн хороо өчигдөр хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга Жером Валькетай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Хуралдааны эцэст түүнийг эрхэлж буй албан тушаалаасаа огцрох ёстой гэсэн шийдвэрийг гаргасан байна.
Түүнийг ДАШТ-ий тасалбарыг дамладаг сүлжээтэй холбоотой ажилладгийг батлах баримт ёс зүйн хороонд очсон аж. Тодруулбал, Ж.Вальке нь албан тушаалаа ашиглан дамын наймаачдад ДАШТ-ий билетийг олж өгөөд ашиг хүртдэг гэж үзэж байгаа юм байна. Түүнийг энэ аргаараа хоёр сая шахам ам.доллар олсон хэмээн "The Guardian" сонинд бичсэн байна.
Ж.Вальке нь 2007 оноос ФИФА-гийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Түүнийг мөн 2008 онд КОНКАКАФ буюу Хойд болон төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбоодод 10 сая ам.доллар шилжүүлснийг баримтаар тогтоосон байна.
ФИФА-гийн ёсзүйн комисс энэ мөнгийг 2010 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд ӨАБНУ-ыг дэмжихийг хүсч өгсөн авлигын мөнгө хэмээн үзэж байгаа ажээ. Ж.Вальке огцрох өргөдлөө өгөөд байгаа юм байна.
Ж.Вальке ДАШТ-ий тасалбар дамладаг болох нь тогтоогдлоо | ||
Үзсэн: 1645 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.